Мэдээ мэдээлэл
"Хөхөө Намжил" уралдаант шоу төсөлд Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байна.
Мянга мянган жилийн тэртээгээс өвлөгдөн өдгөө ч хүндэтгэн дээдэлж хоймроо залж ирсэн өнө эртний түүхтэй эрхэм морин хуур хөгжмөө Монголчууд бид үеийн үед эрхэмлэн дээдэлж явах ёстой. UBS телевиз “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийг морин хуурчдын дунд зарлаад байна. Морин хуур тоглодог хэн бүхнийг UBS телевизээс зохион байгуулж байгаа “Хөхөө Намжил” уралдаанд оролцохыг урьж байна. Шагналын сан нэгдүгээр байр 10 сая төгрөг, хоёрдугаар байр 7 сая төгрөг, гуравдугаар байр 5 сая төгрөг. Найман настай балчраас 80 настай өтгөс ч орох боломжтой морин хуур наадамд өргөнөөр оролцож, хоёрхон чавхдасаараа хорвоог дэлхийг уяраах хосгүй гайхамшигтай морин хуур хөгжмөө алдаршуулцгаая.
Шинэ бүтээл
Бидний шинэ бүтээл
- Бүгд
- морин хуур
- хийл
- төгөлдөр хуур
- Ятга
2008 онд Ховд аймгийн Манхан сумын иргэн, тахиа овогт Намсрайн Дандар, Энхтөр нарын мэдээллийн дагуу Археологийн Хүрээлэнгийн археологич доктор. профессор Ц.Төрбат, ЭША Д.Батсүх, Т.Батбаяр нар цаг алдалгүй эрдэм шинжилгээний ажлыг гүйцэтгэж, нэн ховор эртний нүүдэлчдийн хөгжмийн зэмсгийг олсон байна. 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олдсон Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж байгаа юм. Алтайн ятгын цар нь 2 мм нимгэн, тээг нь салаагүй байдалтай олджээ. Энэ нь тухайн үед хөгжим урлах өндөр технологитой байсныг илтгэнэ.
2013 оны 8 дугаар сард “Бөртэ” хамтлагийн ахлагч Д.Ганпүрэв уг археологийн хөгжмийн зэмсгийг дахин нутагшуулах, уламжлалыг сэргээх судалгааг хийж, хөгжмийн ерөнхий зургийг гаргаж ирсэний дагуу тус “Эгшиглэн Магнай” ХХК-ний захирал П.Байгалжав өөрийн санаагаар баяжуулан, улам боловсронгуй болгож шавь Б.Түвшинбатын хамт уран сайхан урлаж, тоглох арга барил, хөг хөглөгөөг нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ амжилттай гүйцэтгэж туульч Э.Баатаржав болон язгуур урлагийн “Алтай” хамтлаг дээр дахин нутагшуулан, тоглож эхлээд байна.
Одоогийн байдлаар нийт 6 ширхэг Алтайн ятга хөгжим урлаад байгаагийн эхний урласаныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж-д гардуулсан бөгөөд хөгжмийн мастер П.Байгалжав болон бусад уран бүтээлчидтэй уулзах үеэрээ ерөнхийлөгч Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Түрэгийн үед хамаарах булшнаас олдсон ятга хөгжмийн “Эгшиглэн Магнай” ХХК-нд шинээр сэргээн урлаж хийсэн “Алтайн ятга” хэмээх хөгжмийг гадны зочид, төлөөлөгчдөд өгөх Төрийн бэлэг болгоё гэж шийдсэнээ хэлж, энэ 2014 онд манай улсад айлчлах БНХАУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарт бэлэглэх хөгжмүүдийг захиалан хийлгэх ажлыг Тамгын газартаа даалгасны дагуу манай компани тусгайлан хамгаалалтын хайрцагтай нь хийж өгсөн ба хоёр орны Ерөнхийлөгчид дурсгал болгон бэлэглэсэн болно.
ЯтгаТанилцуулга
ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ
ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ Дэлхийн хэмжээнд дуурьсч, ЮНЕСКО-гийн биет бус өвд бүртгэгдсэн Монгол хүмүүн бидний оюун ухааны бахархал болсон хөгжмийн зэмсэгийн хийцийг уламжлан авч урлан бүтээхэд үе үеийн алтан гартай хамт олон маань атгасан гар шиг хүчтэй, арга билэг шиг эв нэгдэлтэй, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлдэг нь бодож төлөвлөхдөө ухаалаг, авъяас чадвар нь тодорсон, итгэл бахархлыг сэтгэлдээ шингээн ажилладагтай шууд холбоотой юм.
БИД ямагт анхдагч байр суурьнаас хандаж, цаг үргэлж шинийг эрэлхийлж, манлайлж ажилласны үр дүнд ажилтан бүр компанийнхаа төлөө, компани маань улс эх орныхоо төлөө ихийг хийж бүтээхэд хамтдаа тэмүүлэхэд дэмжиж тусалдаг нийт харилцагч, хамтран ажиллагч, түншлэгч байгууллагад тусгайлан талархал илэрхийлж ажлын амжилт, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.
Монгол улсад уламжлалт өв соёл болсон язгуур урлаг, морин хуур, хээ угалз, гэр, дээл зэрэг бахархах зүйл олон байдаг. Харин бид “хийц нь уран хийсэн нь уянгатай” гэсэн уриаг эрхэмлэн ажиллаж харилцагч нарынхаа итгэлийг эрхэм зорилгоо болгон Монголын бизнесийн салбарт “ҮНДЭСНИЙ ШИНЭ БАХАРХАЛ”-ыг бий болсон юм. Сүүлийн жилүүдэд урлагийн салбар эрчимтэй өргөжин цэцэглэж байна.
Бид энэ салбартаа үйл ажиллагаа явуулахдаа өнөө маргаашаа харах биш урт хугацаанд тогтвортой ажиллах гарцыг эрэлхийлж хайдаг. Тийм ч учраас ажилтан, албан хаагчдын зорилгыг компанийн зорилготой нэг чигт чиглүүлснээр амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэл дүүрэн байдаг.Ерөнхий захирал Адууч овогт Пүрэвдаваагийн Байгалжав
Сургалт
Эгшиглэн үндэсний хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэлийн дэргэд ЭГШИШ-ОЮУ морин хуурын шавь сургалт явуулна. Сургалтанд: Нотны онол, дадлага, тавилт зэргийг зааж сургахаас гадна монгол ардын уртын дуу, ардын богино дуу, морин хуурын язгуур олон төрлийн татлага зэргийг гүнзгийрүүлж сургана. Хүүхэд залуучуудыг сургалтандаа хамруулна. Морин хуурын гүнзгийрүүлсэн сургалтыг мэргэжлийн магистр, баклавар зэрэгтэй багш нар зааж байна. Суралцагч 1-4 үе шатлалтай суралцах ба суралцах шатлалыг мэргэжлийн багш сонголт хийнэ. Сургалт 7 хоногийн ням гаригаас бусад өдөр хичээллэнэ. Хичээлэх цаг өдрөө өөрөө сонгоно.
Худалдаа
Үйлдвэрлэл
Засвар
Холбоо барих
И-мэйл илгээх
Эгшиглэн хөгжмийн зэмсгийн дэлгүүр
- Хаяг:Улаанбаатар хот СБД, Засгийн газрын ордны хойно, Байгалийн түүхийн музейн баруун талд Эгшиглэн хөгжмийн зэмсгийн дэлгүүр
- Утас:312732, 328419, 99029263, 99882727, 99276914
- И-Мэйл:egshigmusic@yahoo.com